МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай танилцах аялалд урьж байна

Танилцах аялал
Тайлбар

NUM Career-аас энэ удаад ШУС-ийн оюутан залууст зориулан МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай танилцах аялал зохион байгуулах гэж байна. Аяллын хүрээнд МУИС-ийн гарааны компаниудын үйл ажиллагаа, цехүүдэд хөгжүүлж буй бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн үйл явц, инновацын экосистемийн орчин, хамтын ажиллагааны боломжуудтай танилцана. Түүнчлэн салбар дундын судалгаа, хөгжүүлэлт хийх, инновац шингэсэн бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай орчин, дэд бүтэц болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

 Танилцах аяллын хөтөлбөр:

12:30–13:00 | МУИС-ийн “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн 304 тоот өрөөнд цуглах, хөнгөн зууш

13:00–13:30 | Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк руу автобусаар нэгдсэн байдлаар зорчих

13:30–15:00 | Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцах

15:00–15:30 | МУИС руу буцах

 

📌 САНАМЖ: Эхэнд бүртгүүлсэн оюутнууд хамрагдах боломжтой!

Мэдээлэл
🕒 2026-11-20 12:30 - 16:00
📍 Баянзүрх дүүрэг, 41-р хороо, Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк
👥 7 / 50