ХААН Банкны төв оффистой танилцах аялал I

Танилцах аялал
Тайлбар

NUM Career-аас оюутнуудыг ажлын орчин, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор байгууллагатай танилцах аяллыг цувралаар зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн аяллыг бид цаашид Банк, санхүүгийн чиглэлээр суралцах, тэр дундаа ХААН Банканд ажиллах сонирхолтой оюутнуудад зориулан Khan Bank-ны төв оффисийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байна.

Танилцах аяллын хөтөлбөр:

13:30 – 14:00 МУИС-ийн “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн 304 тоот өрөөнд цуглах, хөнгөн зууш

14:00 – 14:30 Хаан банкны цамхаг руу нэгдсэн байдлаар автобусаар хөдлөх

14:30 – 16:00 Хаан банкны төв оффисийн үйл ажиллагаатай танилцах

16:00 – 16:30 МУИС руу буцах

Мэдээлэл
🕒 2026-03-12 02:53 - 17:00
📍 Хаан банк, Төв оффис
👥 0 / 20