Career day with Khanbank

Карьер өдөрлөг
Тайлбар

МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын Карьер хөгжлийн үйлчилгээ нь оюутнуудад ажил мэргэжлийн баримжаа олгох, карьер төлөвлөлтөө хийхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байранд шаардлагатай зөөлөн ур чадварыг хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зорилготойгоор төрөл бүрийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын Career Day арга хэмжээний энэ удаагийн дугаар нь Хаан Банктай хамтран, банк, санхүүгийн салбарт ажиллах сонирхолтой оюутнуудад зориулан зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний хүрэлцэн ирснээр дараах үндсэн агуулгын дагуу мэдээлэл авах боломжтой

Банк, санхүүгийн салбар дахь карьерын боломж: Салбарын мэргэжлийн чиглэлүүд болон карьерын хөгжлийн замналын талаар Хаан банкны төлөөллүүдийн туршлага, бодит жишээ

Банк, санхүүгийн салбарт шаардлагатай зөөлөн ур чадварууд: Ажлын байранд шаардлагатай харилцаа, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудын талаар салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Хаан Банкны оюутнуудад зориулсан хөтөлбөрүүд: Цалинтай дадлагын хөтөлбөр, дипломын ажлын дата, өгөгдөл ашиглах боломж

Мэдээлэл
🕒 2026-03-27 14:30 - 17:00
📍 МУИС, Оюутан хөгжлийн төв
👥 0 / 100