🚀 AI+ Career Day — Интерактив өдөрлөг
Карьер өдөрлөгТайлбар
Ажил хайх, ажилд орох процесс AI (хиймэл оюун ухаан)-тай шууд холбогдож, илүү ухаалаг, хурдан болж байна. Та энэ өөрчлөлтөд бэлэн үү? Төгсөх ангийн болон идэвхтэй ажил хайж буй оюутан залууст зориулсан энэхүү өдөрлөгөөр та AI ашиглаж буй ажлын байрны платформуудыг бодитоор туршиж, өөрийн карьерын дараагийн алхмыг тодорхойлох боломжтой.
Та өдөрлөгт оролцсоноор:
🔹 AI ашиглан ажил хайх шинэ арга барил
🔹 Өөрийн профайл үүсгэж, оновчтой хөгжүүлэх
🔹 Платформуудыг шууд туршиж, практик мэдлэг авах боломжтой.
Арга хэмжээний мэдээлэл
📅 Огноо: 2026.04.30
🕒 Цаг: 14:00–17:00
📌 Байршил: Монгол Улсын Их Сургууль, Багш хөгжлийн төв, 506 тоот
🎟 Оролцоо: Нээлттэй, үнэ төлбөргүй