"JOB FAIR - 2024" АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

2024-04-06

Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх "NUM CAREER" танхим нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй шинэхэн төгсөгчдөө ажлын байранд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хайх, түүнд өөрийгөө бэлтгэх, хувь хүний чадвараа танин мэдэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цагийн болон урт хугацааны ажлын байранд зуучлах зорилгоор  "JOB FAIR" ажлын байрны үзэсгэлэн, өдөрлөг, сургалтыг жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн "JOB FAIR - 2024" өдөрлөг 2024 оны 04 сарын 09-10-ны өдрүүдэд

                                                ХААНА: МУИС-НОМЫН САН-ийн 2,3,5 давхар

                                                ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ-ийн 2,3 давхар

                                                МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ-ийн 1 давхарт "АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН" 13:00-17:00 цагийн хооронд явагдаж. 

2024 оны 04 сарын 09-ний мягмар гарат МУИС - НОМЫН САНГИЙН 502 тоот танхимд "КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ", "STEPS FOR A SUCCESSFUL INTERVIEW" сургалтыг ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА зориулан бэлтгэсэн байна.



 

2024 оны 04 сарын 10-ны лхагва гарагт МУИС-БАГШ, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн 5 давхарт "АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН" 13:00-17:00 цагт тус тус явагдах болно. 

МУИС-ийн ЭРХЭМ ТӨГСӨГЧ ТАНЫГ БИД УРЬЖ БАЙНА.

 

ХОЛБОО БАРИХ  МЭЙЛ: career@num.edu.mn

                             УТАС: 77307730-1525, 99749903

 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

2024 он