ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024-04-17

Дотоод хэргийн их сургуулийн дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаа судлал”, “Хил судлал” бакалаврын  2 жилийн хөтөлбөрийн 2024-2025 оны элсэлт эхэллээ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх

Бакалаврын диплом нь e-mongolia цахим системд бүртгэлтэй, дипломын голч дүн 2.6-аас дээш байх

Элсэхийг хүсэгч нь дараах мэргэжлээр төгссөн байна.

Үүнд: Эдийн засаг

                Сэтгэл судлал

                Нягтлан бодох бүртгэл

                Санхүү, банк даатгал

                Байгалийн ШУ, математик, статистик

                Мэдээлэл харилцаа холбооны технологи

                Инженерчлэл

                Боловсрол

                Эрх зүй

Элсэхийг хүсэгч нь Төрийн байгууллагуудын мэдээллийн санд байгаа өөрийн хувийг мэдээллийг албан хэрэгцээнд зориулан төрийн байгууллагуудын мэдээллийн систем хооронд дамжуулан ашиглахыг зөвшөөрсөн байх

ТУСГАЙ ШААРДЛАГА:

Бакалаврын 2 жилийн хөтөлбөрт элсэхийг хүсэгч эрэгтэй, эмэгтэй 26 хүртэл настай, биеийн өндөр эрэгтэй 165 см-ээс дээш, эмэгтэй 160 см-ээс дээш байх

Нэмэлт шалгалт /эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлага/-д тэнцсэн байх

Ял шийтгүүлж байгаагүй

Өмнө нь дотоодын их дээд сургуулийн аль нэг хөтөлбөрөөс сахилга, ёс зүйн зөрчлөөр хасагдаагүй байх.

Элсэлтийн шалгалттай холбоотой зардлыг төлөхийг зөвшөөрсөн байх

Журмын нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэлээс хасах ба элсүүлэн суралцуулахгүй