“SKILLUP CAREER” өдөрлөг болно

2024-04-19

Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх “Num career”, “Зориг сан”, Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан МУИС-ийн сургагч оюутнууд хамтран “SKILLUP CAREER” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

Хэн энэ өдөрлөгт оролцож болох вэ?
– МУИС-д суралцдаг бүх түвшний оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр оролцох боломжтой

Хэзээ, хаана болох вэ?
– 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14:00 цагаас МУИС-ийн Номын сангийн V давхрын 502 тоот танхимд

 

Үнэ төлбөртэй юу?
– МУИС-д суралцдаг бүх оюутан үнэ төлбөргүй оролцох боломжтой

Өдөрлөгт ирсэнээр олон нийтийн өмнө ярих ур чадвар болон EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаар мэдээлэл авах, хөгжүүлэх ач холбогдолтой.

 

МОНГОЛОО МАНЛАЙЛЖ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МУИС-ИЙН ОЮУТАН ТАНЫГ УРЬЖ БАЙНА

 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ