"CAREER COMPASS" өдөрлөг болно

2024-05-07

Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх “NUM CAREER” танхим болон Зориг сан, тус сангийн хэрэгжүүлж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “CAREER COMPASS” өдөрлөг, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөг  2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТАНХИМ”-д болно.

Тус өдөрлөг нь төгсөх түвшний суралцагчдад ажлын байрны сонгон шалгаруулалт, үйл явцын талаар мэдээлэл өгөхөөс гадна өдөрлөгт оролцсоноор томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцөөр дамжуулан сонгон шалгаруулалтын үйл явцыг мэдэж, CV засах болон жишиг ажлын ярилцлага өгөх боломж бүрдэнэ.

ӨДӨРЛӨГТ:

  1. “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ” сэдвээр ШАРК, “Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагт Д.БАДРАЛ
  2. “АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ, АНХААРАХ ЗҮЙЛС” сэдвээр “Карьер мастер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ариунзаяа нар сонирхолтой лекц уншина.

СУРГАЛТАД ХАМРАГДСАН ОЮУТНУУД ДУНДААС АЗТАН ТОДРУУЛЖ:

  1. Карьер хөгжлийн төвд хандлага ур чадварын тест өгч, ганцаарчилсан көүчинг авах эрх /Нэг азтан/
  2. Абсолют сургалтын төвд хүссэн түвшиндээ суралцах эрх /Нэг азтан/ тус тус шалгаруулна.

Хэзээ:  2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр

Хугацаа:  14:00-17:00

Хаана:  МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв V давхар

   /МУИС-ийн хичээлийн II байрны ард шилэн барилга/

Зохион байгуулагч :

    МУИС-ийн “Оюутны хөгжлийн төв”, “Zorig Foundation”

Оролцогчид:

  • МУИС-ийн Оюутны хөгжлийн төв
  • “Зориг сан”
  • МУИС-ийн бүх түвшний суралцагчид

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ