Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал болон хүн амын хөгжлийн бодлогын судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийж, бодлогын зөвлөмж боловсруулах, цахим шилжилтийн хүрээнд их өгөгдөлд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг ашиглан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх, арга зүйн зөвлөмж боловсруулах зэрэг үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм. Тус байгууллага нь Захиргаа, удирдлагын газар, Судалгааны газар, Хүний нөөц, ур чадварын сургалт, үнэлгээний газар гэсэн 3 газартай 75 хүний бүтэцтэй.
Судалгааны газарт эрдэм шинжилгээний ажилтан буюу судлаачийн орон тоон дээр Монгол Улсын Их сургуулийн шилдэг төгсөгчдийг дараах ажлын байранд урьж байна.
№ | Албан тушаал | Мэргэжил | Сектор |
1 | Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн дунд, урт хугацааны таамаглалын судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ахлах ажилтан | Эдийн засагч, Эконометрикч, Статистикч | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
2 | Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хөдөлмөр эрхлэлтийн судалгаа шинжилгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Эдийн засагч, Статистикч, Социологич | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
3 | Ажиллах хүчний шилжих хөдөлгөөн, бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа шинжилгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Эдийн засагч, Статистикч, Социологич | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
4 | Хөдөлмөрийн статистик тооцоолол микродата хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Эдийн засагч, Эконометрикч, Статистикч | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
5 | Хөдөлмөрийн бүтээмж, норм, нормативийн судалгаа шинжилгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Эдийн засагч, Статистикч, Социологич | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
6 | Цахим хөдөлмөр эрхлэлт, цахим судалгаа шинжилгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Эдийн засагч, мэдээллийн системийн инженер | Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор |
7 | Халамжийн бодлого, халамжийн үйлчилгээ, зорилтот бүлгийн судалгаа, шинжилгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Социологич, хүн ам зүйч, статистикч | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын судалгааны сектор |
8 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын статистик тооцоолол хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан | Социологич, хүн ам зүйч, эдийн засагч, статистикч | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын судалгааны сектор |
9 | Хөгжүүлэлтийн ажил хариуцсан ажилтан | Эдийн засагч, Статистикч, хэрэглээний математикч, их өгөгдлийн шинжээч | Системийн динамик өгөгдлийн шинжилгээний сектор |
Холбоо барих: 99060997
E-mail: info@gov.mn