Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно

2024-10-01
 
Оюутны хөгжлийн газар болон Жайка олон улсын байгууллага хамтран Монгол Улсын Их Сургуульд инженерийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчдыг Япон улсад мэргэжлийн дадлага хийлгэх танилцуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
 
Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч танхимын сургалтаар эзэмшсэн шинжлэх ухаан, инженерийн онолын мэдлэг, чадвараа бататган гүнзгийрүүлж, Япон улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах, байгууллагын практик үйл ажиллагаанд ажиглалт судалгаа, боловсруулалт хийх, орчин үеийн техник технологи бүхий байгууллагад ажиллах багаар ажиллах чадвар, дадал эзэмших, өөрийн мэргэжлийн мэдлэг, дадал, ур чадвараа ажлын бодит орчинд дээшлүүлэн, сурсан мэдсэнээ бодит үр дүн болгох ач холбогдолтой.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ дараах холбоосоор баталгаажуулна уу.
Хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 18:30-20:00
2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13:00-14:30
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв 5 давхар “Оюутны хөгжлийн танхим”
Хамрах хүрээ:
МУИС-ийн МТЭС, ИТС, БУС-ийн инженер хөтөлбөрийн III түвшний суралцагчид /бусад түвшний суралцагчдад нээлттэй/
Зохион байгуулагч:
- МУИС-ийн Оюутны хөгжлийн газар
- JICA олон улсын байгууллага
 
 
 
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР