МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон ЖАЙКА олон улсын байгууллага хамтран “Япон компанид дадлага ажил хийх замаар Монгол Улсад өндөр ур чадвартай инженер бэлтгэх хөтөлбөр (ITGEL)” -ийн танилцуулга уулзалтыг аравдугаар сарын 04, 05-ны өдөр зохион байгууллаа.
ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг инженерүүдийг бэлтгэхэд оршино. Үүний тулд суралцагчдыг найман сарын хугацаанд бэлтгэл сургалтад хамруулсны дараа Япон Улсад гурван долоо хоногийн дадлага хийх боломжийг олгож байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 2024 оны аравдугаар сарын 08-20-ны өдрийг хүртэл Багш, оюутны хөгжлийн төвийн 304 тоот өрөөнд хүлээн авна.
Хамрах хүрээ, шаардлага:
- МУИС-ийн инженерийн чиглэлийн ангиас гадна шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа цаашдаа инженерээр ажиллах сонирхолтой суралцагчид хамрагдах боломжтой. (Жишээ нь: Хими, физик, математик, статистикийн анги гэх мэт
- Япон хэлний N4-ийн гэрчилгээ байхгүй ч, N4-тэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэйгээ батлах бусад бичиг эсвэл япон хэлийг хэр хугацаанд хэрхэн сурснаа оюутан өөрөө тайлбарлаж бичсэн бичиг өгвөл бүртгүүлэх боломжтой. (2024.11.03-нд япон хэлний шалгалт авч N4 түвшингүй гэж үзсэн тохиолдолд бэлтгэл сургалтад хамрагдах боломжгүй болно.)
Бүрдүүлэх материал:
- Цээж зураг
- Бүртгэлийн анкет
- Хөтөлбөрт хамрагдах хүсэл, зорилгоо илэрхийлсэн эсээ
- Мэргэжлээрээ болон өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр оролцсон арга хэмжээний батламж, холбогдох бичиг баримт /заавал биш/
- Япон хэлний N4-ийн гэрчилгээ, байхгүй бол түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэйгээ батлах бусад бичиг, япон хэлийг хэдий хугацаанд хэрхэн сурснаа тайлбарлаж бичсэн бичиг /аль нэгийг/
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны аравдугаар сарын 08-20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв 304 тоот өрөөнд бүртгэнэ.
Холбоо барих:
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР