NUM Career Club-ын гишүүний сонгон шалгаруулалт эхэллээ

2024-12-11
“ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд МУИС-ийн Карьер Хөгжлийн үйлчилгээг дэмжин ажиллах NUM Career Club-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
NUM Career Club-ын гишүүн болсноор:
- МУИС-ийн “NUM Career” үйлчилгээнд цалинтай ажиллах боломж,
- Ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд сургалтаар эзэмшиж, бодит дасгал сургуулилт хийх,
- Карьер Көүч анхан шатны сургалтад хамрагдана
- Сургалтаас олж авсан мэдлэг, ур чадваруудаа бусдад зааж сургах, манлайлах зэрэг боломжууд нээгдэнэ.
Карьер хөгжлийн мэргэжлийн сургалтад хамрагдан Карьер Көүч болох хүсэлтэй МУИС-ын оюутнууд https://form.jotform.com/zorigfounda.../seyp-num-career-club онлайнаар материалаа илгээгээрэй.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2024 оны 12 сарын 22-ны 23:59 минут