NUM Career-аас энэ хаврын төгсөлтийг угтан ажлын байранд заавал эзэмших шаардлагатай ур чадваруудын жагсаалтыг ямагт тэргүүлж байдаг “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” сэдвээр ээлжит сургалтаа зарлаж байна.
Энэ удаагийн сургалтыг Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч, Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Булганчимэг удирдан явуулах болно.
Оюутан та ирээдүйд ямар ч салбарт ажилласан бай удирдлага, хамт олон, ажиллагсадтайгаа үр дүнтэй харилцах чадвар маш чухал. Тиймээс энэхүү сургалтад хүрэлцэн ирж хөдөлмөрийн зах зээл дэх харилцааны ур чадвар яагаад чухал болох, хэрхэн үр дүнтэй харилцах талаар хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл аваарай.
Сургалт 2025.2.20-ний Пүрэв гараг, 14:30-д “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн 5 давхарт 502 тоот танхимд зохион байгуулагдана.
Эхэнд бүртгүүлсэн 100 оюутнаар бүртгэлийг хаах тул яг одоо бүртгүүлж, суудлаа баталгаажуулаарай.