Менторшип гэж юу вэ?:
Менторшип гэдэг нь арвин туршлага болон мэдлэг, чадвартай мэргэжилтэн нь
туршлага багатай залууст ажил, карьерынх нь тал дээр зөвлөгөө өгч чиглүүлдэг
харилцаа юм.
Ментор:
Ментор нь тухайн салбартаа туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсрол өндөртэй
хүн байх бөгөөд ментийдээ ажил мэргэжил, хувь хүний хөгжил дээр зөвлөгөө өгч,
туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ дэмжлэг үзүүлэх юм.
Ментий:
Ментий гэдэг нь ментороос зөвлөгөө авах, тэдний туршлагаас суралцах, уулзалт,
сургалт хийх замаар өөрийн хүсэл сонирхол, чадварыг нээн илрүүлэх, хувь хүний
хөгжил, карьераа хөгжүүлэхээр зорьж буй хүнийг хэлнэ.
Хэн хамрагдаж болох бэ?
- 3-с дээш курсийн оюутнууд, төгсөөд 2 жил болсон залуу мэргэжилтнүүд
- Ижил төстэй хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байгаагүй байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Энэхүү хөтөлбөрт долоо хоногт хоёроос доошгүй цагийг зарцуулах боломжтой байх
- Бусадтай нээлттэй, хүндэтгэлтэй харьцдаг, зөвлөгөө хүлээн авч, хэрэгжүүлэх чадвартай байх
Хөтөлбөрийн сургалтын агуулга:
СУРГАЛТ 1: Тэтгэлэгт хамрагдах, Англи хэл сурах
СУРГАЛТ 2: Биеийн эрүүл мэндийн сургалт
СУРГАЛТ 3: Сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт & Мини хакатон
Бусад менторуудтай танилцах уулзалт: Хөтөлбөрийн нээлт, хаалт мөн дундуур
Хөтөлбөрт юу багтсан бэ?
- Мэдлэг хуваалцах уулзалтууд, сургалт
- Менторуудаас тусгаачлан зөвлөгөө авах
- Бусад салбаруудын мэргэжилтнүүдтэй танилцах уулзалт