Ажлын байран дахь багийн ажиллагаа

2025-03-25
NUM Career-аас энэ хаврын төгсөлтийг угтан ажлын байранд заавал эзэмших шаардлагатай ур чадваруудын нэг болох “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БАГИЙН АЖИЛЛАГАА” сэдвээр ээлжит сургалтаа зарлаж байна.
Энэ удаагийн сургалтыг Хуульч, жендэр ба хөгжил судлаач Батхуягийн ЗОЛЗАЯА орно. Б.Золзаяа нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын (WEF) Дэлхийн Залуу Манлайлагч, АНУ-ын Азийн сангийн (TAF) “Ази тивийн ирээдүйн залуу удирдагчид” хөтөлбөрийн “Хөгжлийн төлөөх Манлайлагч”, АНУ-ын Төрийн департментаас зохион байгууллагддаг “Хамт олны шийдэл” манлайллын хөтөлбөрүүдийг амжилттай дүүргэсэн билээ. Мөн Манлайлал, Тогтвортой хөгжлийн зорилтийг хэрэгжүүлэх чиглэлээр АНУ-ын Стэнфордийн их сургууль болон Жорж Мэсоний их сургуулийн хөтөлбөрүүдийг амжилттай дүүргэсэн болно. Одоо тэрээр АНУ-ын Харвардын Кеннидигийн их сургуулийн Глобаль манлайлал ба 21-р зууны төрийн бодлого хөтөлбөрт хамрагдаж байна.
Сургалт 2025.3.27-ний Пүрэв гараг, 14:30-д “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн 5 давхарт 502 тоот танхимд зохион байгуулагдана.
Эхэнд бүртгүүлсэн 100 оюутнаар бүртгэлийг хаах тул яг одоо бүртгүүлж, суудлаа баталгаажуулаарай.
 
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР