Япон Улсад дадлага хийж өндөр ур чадвартай инженер бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2025-05-02

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон ЖАЙКА Олон Улсын Байгууллага хамтран “ЯПОН КОМПАНИД ДАДЛАГА АЖИЛ ХИЙХ ЗАМААР МОНГОЛ УЛСАД ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ ИНЖЕНЕР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР (ITGEL)” -ийг 2 дох жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн танилцуулга уулзалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг инженерүүдийг бэлтгэхэд оршино. Үүний тулд суралцагчдыг найман сарын хугацаанд бэлтгэл сургалтад хамруулсны дараа Япон Улсад гурван долоо хоногийн дадлага хийх боломжийг олгож байна.

Бүртгүүлэх хугацаа: 2025.5.18 хүртэл

Хамрах хүрээ, шаардлага:

  • МУИС-ийн инженерийн чиглэлийн ангиас гадна шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа цаашдаа инженерээр ажиллах сонирхолтой суралцагчид хамрагдах боломжтой. (Жишээ нь: Хими, физик, математик, статистикийн анги гэх мэт)
  • Япон хэлний N4-ийн гэрчилгээ байхгүй ч, N4-тэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэйгээ батлах бусад бичиг эсвэл япон хэлийг хэр хугацаанд хэрхэн сурснаа оюутан өөрөө тайлбарлаж бичсэн бичиг өгвөл бүртгүүлэх боломжтой. (N4 түвшингүй гэж үзсэн тохиолдолд бэлтгэл сургалтад хамрагдах боломжгүй болно.)

Бүрдүүлэх материал:

  • Бүртгэлийн хуудас 
  • Эсээ 

Шаардлагатай мэдээлэл:

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Бэлтгэл сургалтын бүртгэлийн заавар 
  • Дадлага хийх Япон компаниудын жагсаалт 

Холбоо барих:

  • E-mail: itgel_info@asiaseed.org
  • Утас: 9910-3887, 9311-7699

Дэлгэрэнгүй мэдээлэл: Япон Улсад дадлага хийж өндөр ур чадвартай инженер бэлтгэх… – Монгол Улсын Их Сургууль

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР