NUM Career үйлчилгээ АПУ ХК-тай хамтран төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Карьер көүч” 7 хоногийн аяныг 2026.05.18–22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд АПУ ХК-ын мэргэжлийн карьер зөвлөхүүд МУИС-ийн оюутнуудтай уулзан:
• Ажлын анхны гараагаа хэрхэн зөв эхлүүлэх
• Карьераа хэрхэн төлөвлөх
• Шинэ төгсөгчдөд нээлттэй мэргэжлийн чиглэлүүд
• Мэргэжлийн хөрвөх боломж
• Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл, чиг хандлагын талаар бодит туршлага, үнэт зөвлөгөөг хуваалцлаа.
Оюутнууд өөрсдийн сонирхол, ур чадвар, ирээдүйн зорилготойгоо уялдсан карьерын чиглэлээ тодорхойлох, салбарын мэргэжилтнүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой байснаараа онцлог арга хэмжээ боллоо.
Хамтран ажилласан АПУ ХК болон хүрэлцэн ирсэн нийт оюутнууддаа баярлалаа. 🤝