Хөтөлбөрийн үндсэн зорилго: Summer job буюу зуны цалинтай хөтөлбөр нь Монгол улсын их дээд сургуулийн оюутан залуусыг Японы үйлчилгээний байгууллага, Хөдөө аж ахуйн салбараар зуны амралтаараа дадлага хийж, Япон улсын хөгжил дэвшлээс суралцах, өөрсдийн хэлний мэдлэгээ дээшлүүлж, цалинтай ажиллаж, суралцах боломжийг олгох зорилготой богино хугацааны хөтөлбөр юм.
Тавигдах шаардлага:
- 1, 2, 3-р курсийн оюутан.
- Хариуцлагатай, ямар нэгэн хүнд өвчингүй байх.
- Бие даах, ачаалал даах чадвартай байх
Хөтөлбөрийн үйл явц:
1. Гэрээ хийх /хураамж төлж бүртгэл баталгаажуулах/
2. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлт (Оюутан, Их сургууль)
3. Хөтөлбөрт шаардлагатай хэлний сургалтад хамрагдах
4. Виз мэдүүлэх
5. Япон улсад очиж хөтөлбөрт хамрагдах (45-60 хоног)
6. Эх орондоо буцаж ирэх
Ажил болон цалин: Япон улсын оюутан залуус зуны амралтаа өнгөрөөдөг амралтын газарт туслах ажилтан. /Ажлын цаг тухайн амралтын газрын онцлогоос хамаарч харьцангуй урт болно./
Оюутны нэг өдрийн ажлын хөлс нь:
Амралтын газар, зочид буудал - 7000 иен /Байр болон хоол үнэгүй/
Амралтын газар дадлага хийх оюутнуудын байр хоолыг дадлага хийж байгаа газраас хангах бөгөөд өдөрт 2-3 хоолтой /тухайн байгууллагаас шалтгаална/. Ажил хийгээгүй болон амралттай өдөр өөрөө хоолоо хариуцах болно.
Оюутнаас гарах зардал: ВИЗ МЭДҮҮЛЭХЭЭС ӨМНӨХ ЗАРДАЛ
1.Хөтөлбөрт оролцох оюутан 350$-р бүртгүүлэх бөгөөд (150$ нь япон өмгөөлөгчийн ажлын хөлс болдог бөгөөд 200$ нь бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга болон оффисын зардлын хөлс болно).
2.Япон хэлний сургалтад 1 сар хамрагдана.
Сургалтын төлбөр - 180,000₮ /Япон хэлний сургалтын тараах материалаар хангана/
ВИЗ ГАРСНААС ХОЙШ ГАРАХ ЗАРДАЛ
1.Онгоцны тийз хоёр талдаа: 1,800,000-с эхэлнэ. /тухайн үеийн нислэгийн тийзийн үнээс шалтгаалан өөрчлөгдөнө/.
2.Даатгалд хамрагдана /оюутан өөрөө/
3.Япон улсаас визний хариу ирсний дараа Монгол дахь Япон улсын элчин сайдын яаманд визний штамп даруулна /Элчинд 412,000 төгрөг тушаана /
4.Японы нисэх онгоцны буудлаас Яманаши муж буюу дадлага хийх газар луу зорчих зардал 8000 иен
АНХААРАХ ЗҮЙЛ: ВИЗ гараагүй тохиолдолд: 100$ буцаан олгох бөгөөд бусад төлбөр буцаах боломжгүйг анхаарна уу!!!
Виз мэдүүлсэний дараа болон хариу гарсаны дараа өөрийн хүсэлтээр явахаас татгалзсан тохиолдолд буцаан олголт байхгүй !!!
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/CBUG6P4fUkemyPam7