Дадлагажигч оюутан

Нано Интернэйшнл ХХК
77115852 Дадлага
Имэйл
hr@nanointernational.mn
Байршил
ХУД, NM tower
website
https://www.nanointernational.mn/
Цалин
Нийтэлсэн огноо
5/27/2026 4:14:23 PM
Зарын хугацаа
2026.06.01 - 2026.07.10

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Нано интернэйшнл компанийн Санхүү бүртгэлийн газарт дадлага хийх хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байна.

Манай компанийн санхүүгийн багт орж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, залуу найрсаг хамт олны нэг хэсэг болон амралтаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл та cv-гээ илгээгээрэй.

Бид холбоо баръя.

Баярлалаа.

 

 

 

Тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежментийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсын оюутан байх
  •  Хариуцлагатай, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Байгууллагын мэдээлэл

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ:

ХАРИЛЦАГЧДЫН ИТГЭЛТ ТҮНШ

Нано Интернэйшнл компани нь Нано Группын ууган компани бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү салбарт сүүлийн 18 жилийн турш ажиллаж байна. Одоогийн байдлаар бид дэлхийд тэргүүлэгч UNILEVER, BEIERSDORF, PERFETTI VAN MELLE, PEPSICO, FRITO LAY, NUTRICIA, L’OREAL, TZMO, PZ CUZZONS, BORJOMI, DR PEPPER AND SNAPPLE GROUP, FLORA GROUP, RITTER SPORT, LINDT зэрэг 25 гаруй компаниудын Монгол дахь онцгой эрхт дистрибъютерээр ажиллаж дэлхийн шилдэг 50 гаруй брэндүүдийн 3500 гаруй бүтээгдэхүүнүүдийг Монгол орныхоо өнцөг булан бүрт байрлах 5,000 гаруй цэгт инээмсэглэлийн хамт хүргэж байна.

Бидний үндсэн бизнес модель болох B2B-г бүтээлч, инновацлаг хандлагатай хослуулан, зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн түнш байгууллагуудтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирлээ. Бид дэлхийд тэргүүлэгч SAP программыг ашигладаг ба технологийн дэвшлийг ашиглан сүлжээний оновчлол, логистикийн шийдэл, худалдааны ухаалаг арга барил зэргийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

Нано Интернэйшнл компани нь зөвхөн бараа түгээх бус, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар болон хамтын үнэ цэнэ-ийг Монголчуудын амьдралд ойртуулж, хэрэглэгчдийн итгэлийг зүтгэлээр хариулан ажиллахыг эрмэлздэг.

Бид амжилтаа хамтдаа бүтээж, харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа итгэлт түнш байхад үргэлж бэлэн байх болно.