Felt City Tours төслийн дадлагажигч

Гэр өргөө ТББ
11313184 Дадлага
Имэйл
feltcitytour@gerhub.org
Байршил
Улаанбаатар
website
https://www.gerhub.org/
Цалин
Унаа болон хоолны урамшуулал
Нийтэлсэн огноо
8/10/2026 11:51:25 AM
Зарын хугацаа
2026.08.10 - 2026.09.30

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Felt City Tours нь Гэр өргөө ТББ-ын хэрэгжүүлж буй, олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын төсөл юм. Аялал нь гэр суурьшлын бүсийн явган аялал, Монгол гэрт зочилж гэрийн хоол амтлах, сонголтоор Монгол соёлын үйл ажиллагаануудад хамрагдах зэрэг хөтөлбөртэй явагддаг.

Дадлагажигч нь аяллын улиралд Felt City Tours төсөл дээр дэмжин ажиллах бөгөөд аялал бага үед бусад хэрэгжиж буй төслүүд дээр ажиллах боломж нээлттэй болно.

  • Аяллын өмнөх болон тухайн өдрийн бэлтгэлд оролцох: маршрут төлөвлөх, цаг товлох, шаардлагатай хэрэгсэл, материалыг бэлтгэх, зочдын хөтөлбөрийг бэлдэх
  • Дотоодын аялал жуучлалын компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлж зохицуулах
  • Зочдыг угтан авах, аяллын явцад зочдод дэмжлэг үзүүлэх
  • Гадаад, дотоодын зочидтой англи хэл дээр харилцах, асуултад хариулах
  • Төслийн хүрээнд хамтарч ажилладаг оршин суугчид, гэр бүлүүдтэй холбоо барьж, хамтын ажиллагааг зохицуулах
  • Аяллын дараах санал хүсэлтийг цуглуулах
  • Сошиал медиа контент бэлтгэх: гэрэл зураг, богино видео, танилцуулга нийтлэл
  • Захиалга, бүртгэл, зочдын мэдээллийн санг цэгцтэй хөтлөх
  • Гэр суурьшлын бүсийн түүх, соёл, хот төлөвлөлтийн сэдвээр судалгаа хийж, аяллын агуулгыг баяжуулах
  • Багийн долоо хоног тутмын уулзалтад оролцож, төслийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Дадлага эхлэх болон дуусах хугацааг ярилцаж тохиролцоно.

Англи эсвэл монгол хэл дээр бичсэн Намтар/CV-г илгээнэ үү.

Мөн шаардлагатай тохиодолд дадлагын талаар имэйлээр холбогдоно уу: feltcitytour@gerhub.org

Тавигдах шаардлага

  • Их, дээд сургуулийн 2-3-р дамжааны оюутан
  • Аялал жуулчлал, олон улсын харилцаа, нийгмийн ажил, хот төлөвлөлт, архитектур, сэтгүүл зүй, маркетинг, соёл судлалын чиглэлээр суралцаж байгаа бол давуу тал
  • Англи хэлний ярианы болон бичгийн сайн чадвартай, гадны зочидтой чөлөөтэй харилцах түвшинд
  • Монгол хэл дээр цэгцтэй, ойлгомжтой найруулан бичих чадвартай
  • Хүнтэй харилцах, багаар ажиллах чадвартай, санаачилгатай
  • Гэр сууршьлын бүсийн хөгжил, нийгмийн асуудлыг сонирхдог, оршин суугчдад хүндэтгэлтэй, ёс зүйтэй ханддаг
  • Google Workspace & Microsoft Office дээр ажиллах чадвартай
  • Canva, гар утасны гэрэл зураг/видео засварлах программ ашиглаж чаддаг бол давуу тал
  • Долоо хоногт хамгийн багадаа 20 цаг ажиллах боломжтой, үүнд мөн зарим зед амралтын өдөр аялалд оролцох боломжтой байх

Байгууллагын мэдээлэл

Гэр өргөө ТББ нь Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсийн хамгийн тулгамдсан асуудлуудад бүтээлч, шинэлэг шийдэл хайхыг зорьдог юм. Бид энэхүү зорилгын хүрээнд дотоод, гадаадын тэргүүлэх мэргэжилтнүүд, судалгааны байгууллага, их сургуулиудтай хамтран ажилладаг. Инженерчлэл, дизайн, хот төлөвлөлт зэрэг өөр өөр салбарын мэдлэгийг нэгтгэсэн салбар дундын хандлагаар нийтлэг асуудлуудыг шинэ өнцгөөс харж, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг боловсруулдаг. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдээс эхлээд оюутан залуус хүртэлх бүх насны иргэдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүтээлчээр асуудал шийдвэрлэх суурь чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.